Wednesday, October 3, 2012

Ирээдүйн гэргий чамдаа (Challenge accepted!)

Ирээдүйн гэргий  чамайгаа юу хийж байгааг би яг одоо мэдэж байна
Ингэж бичсэнийг минь уншаад өөрийгөө гэдгийг мэдэх ч үгүй суугаа.
Тийм ч байж болох юм гэж энэхэн мөчид чи минь гайхаж магадгүй
Тэнэг юм бодлоо гээд инээмсэглэж байгаагаа харин сүүлд хэлээрэй

Чинийхээ хаана явааг одоо би хэлж мэдэхгүй ч
Чин сэтгэлийнхээ угаас чамайгаа олно гэж чангаар амлая
Хэдийд учрахыг харамсалтай нь би тааж чадашгүй нь
Хэлсэн үгэндээ гэвч хуримын бөгжтэй хүрэхээ дуулгая

Өнөөдөр уншсан чинь нөгөөдөр гэхэд мартагдаж болзошгүй
Өнгөрсөнд чинь энэ захидал уусавч бидний тавилан өөрчлөгдөхгүй
Иймийн тул хормын төдий ч гэсэн санаа бүү зовоорой, хонгор минь
Ирээдүйд хөтлөх замууд маань нийлнэ гэдэгт бат итгээрэй

Чи минь харин ирээдүйнхээ эр нөхрийг юу хийж байгааг төсөөлж байна уу?
Чиний үүнийг яг одоо уншиж байгааг гадарлах ч үгүй алхаж яваа.
Сайн нөхөр чинь харин ганц л зүйлийг баттай мэдэрч байгаа,
Сахиусан тэнгэр чамайгаа үүрд хайрлана гэдгээ мэдэж байгаа.