Чиний доторх цоожны нүхээр би өчигдөр шагайсан
Чин үнэн төрхийг чинь зурвасхан ганц харж амжсан
Ганцаардалд дассан зүрх чинь тайван гэгч нь шимширч байсан
Гав гинжинд орсон тэмүүлэл чинь нүүрээ буруулан цааш харсан
Нааш хийсэх мөрөөдөл чинь инээмсэглэсээр ойрхон ирсэн ч
Нарыг үзсэн манан мэт тэр дороо гэнэт замхарсан
Цаг хугацааг ухраахаар харуусал чинь "гуйя" гэж чангаар гэж шивнэсэн
Цаана нь харин итгэл чинь ичимхий хүүхэд шиг нуугдан цухалзсан
Хаалганыхаа цаадахыг чи өөрийн нүдээр хардаг болоосой
Хамгийн бодитыг хуурмаг дундаас хайсаар байгаад олоосой
Түлхүүр чинь байдаг бол би чамд тус болохсон
Түрхэн зуур ч гэсэн хаалгыг чинь нээгээд нэг оролдохсон
Friday, August 31, 2012
Saturday, August 18, 2012
Инээгээрэй
Уйлж байхдаа тэр хамгаас илүү үзэсгэлэнтэй
Урсах нулимс нь хүртэл өөрийнх нь нэг хэсэг гэлтэй
Хэчнээн хүйтэн ч гэлээ инээмсэглэл нь дэндүү сэтгэл татам
Хэн ч байлаа гэсэн дүрийг нь харвал өөрийгөө мөнхөд алдана
Уйтгарт дарлуулсан нүднийх нь харц түлхэхийн зэрэгцээ намайг татна
Удах тусам хөөрхий зүрх минь шантрахын хажуугаар эргэлтгүй дурлана
Алаг хөөрхөн нүднээс нь харуусал биш баярыг л харахыг хүсэвч
Аажим аажмаар харин би өөрөө инээмсэглэдгүй нэгэн болж хувирна

Sunday, August 5, 2012
Дэнгийн эрвээхэйнүүд
Алсад бүүдийн анивчих гэрэл рүү эрвээхэй бүр ухаангүй дайрна
Аминаасаа давсан шуналдаа автан ядрахыг мартан далавчаа дэвнэ
Харанхуйг гэрэлтүүлэх дэнлүү харин шуналтан бүрийг анхаарлтай ажна
Хамаг хүчээ гаргахад нь талархавч сохор тэмүүллийг нь нууцхан зэмлэнэ
Дэнлүүнд наалдаж үхэх эрвээхэй зоригтой боловч мунхаг байв
Дэнлүүг тойрон эргэлдэх нэг нь сэцэн гэвч итгэлгүй байв
Гэрлээр холуур нисэх нь харин зорилгогүй дээрээ хүсэлгүй байв
Гэрлийг үүрд умартсан нэг нь амьд мөртлөө үхсэн байв
Жаргалыг бэлэглэж, зовлонг авчирдаг галт дэнлүүнд ердөөс буруу байхгүй
Жаргахын төлөө зовсоор үхдэг эрвээхэйнд л ганцхан бүх учир бий
Харуй гудамжийг гэрэлтүүлэх дэнлүү хаа нэгтээ заавал байгаа
Халуун хүйтний заагаар нисэх мэргэн эрвээхэй олдож л таараа

Subscribe to:
Posts (Atom)