Sunday, August 5, 2012

Дэнгийн эрвээхэйнүүд

Алсад бүүдийн анивчих гэрэл рүү эрвээхэй бүр ухаангүй дайрна
Аминаасаа давсан шуналдаа автан ядрахыг мартан далавчаа дэвнэ
Харанхуйг гэрэлтүүлэх дэнлүү харин шуналтан бүрийг анхаарлтай ажна
Хамаг хүчээ гаргахад нь талархавч сохор тэмүүллийг нь нууцхан зэмлэнэ

Дэнлүүнд наалдаж үхэх эрвээхэй зоригтой боловч мунхаг байв
Дэнлүүг тойрон эргэлдэх нэг нь сэцэн гэвч итгэлгүй байв
Гэрлээр холуур нисэх нь харин зорилгогүй дээрээ хүсэлгүй байв
Гэрлийг үүрд умартсан нэг нь амьд мөртлөө үхсэн байв

Жаргалыг бэлэглэж, зовлонг авчирдаг галт дэнлүүнд ердөөс буруу байхгүй
Жаргахын төлөө зовсоор үхдэг эрвээхэйнд л ганцхан бүх учир бий
Харуй гудамжийг гэрэлтүүлэх дэнлүү хаа нэгтээ заавал байгаа
Халуун хүйтний заагаар нисэх мэргэн эрвээхэй олдож л таараа

1 comment: