Friday, June 29, 2012

Улаан малгайт

Улаан малгайтын хашгирах чимээ ой модоор гэнэт цуурайтав
Улангассан чонын аймшигт архираан охины зүрхийг айдсаар дүүргэв
Хэн нэгний авралыг эрж хөөрхий охин эцэтлээ гүйлээ
Хоосон найдварыг дотроо тээж цөхөрсөн хоолойгоор тусламж эрлээ
Гэвч түүнийг сонсох анчин байхгүйг охин удалгүй ухаарав
Гэрэлт орчлонгийн харанхуй талд нь ирчихээд байгаагаа нэгэнт ойлгов
Дөхөж ирэх араатан олзоо энэ удаад даанч алдсангүй
Дөнгөж шинээрээ байсан малгайн өнгө нь харин тодров

The escapee

Melodies of darkness sharpen my mind
Those sirens keep me awake but blind
When the soul inside me comes out of its shell
Weary thoughts of mine vanishes into the eternal

Not "how", but "why" is the only question
Yet no single way to explain this perfection
This is what every soul longs for
The moment when you let go of the reality.

Friday, June 22, 2012

Чийдэн

Хонгилын үзүүр дэхь чийдэнг асаах товчлуурыг би хайна
Хоёр гараа эцтэл хүйтэн ханыг нь тэмтчин алхана
Энэ харанхуй хонгил хаана төгсөхийг хэн ч мэдэхгүй
Эцэст нь тулахын өмнө гэрэл асаасай л гэж би залбирна

Гэрлийн чийдэн тэнд ер нь байгаа ч юм уу?
Гэнэн сэтгэлээр би үүрдийн харанхуйд төөрсөн гэж үү?
Хэрэв тийм бол би урагшаа нэг ч алхахыг хүсэхгүй ээ
Хэсэгхэн хугацааг ч гэсэн дэмий цааш үрэхгүй ээ

Харин ганц алхаад л товчлуур байхад шантарчихвал харамсалтайяа!
Хамгийн ирмэгт нь оччихоод доош харалгүй буцчихвал бас яана!
Ингэж бодсоор би харанхуй ойгоос зүү хайсаар л байна
Итгэл найдвараар зэвсэглээд чийдэнгийн товчлуурыг мөрөөдсөөр явна