Хонгилын үзүүр дэхь чийдэнг асаах товчлуурыг би хайна
Хоёр гараа эцтэл хүйтэн ханыг нь тэмтчин алхана
Энэ харанхуй хонгил хаана төгсөхийг хэн ч мэдэхгүй
Эцэст нь тулахын өмнө гэрэл асаасай л гэж би залбирна
Гэрлийн чийдэн тэнд ер нь байгаа ч юм уу?
Гэнэн сэтгэлээр би үүрдийн харанхуйд төөрсөн гэж үү?
Хэрэв тийм бол би урагшаа нэг ч алхахыг хүсэхгүй ээ
Хэсэгхэн хугацааг ч гэсэн дэмий цааш үрэхгүй ээ
Харин ганц алхаад л товчлуур байхад шантарчихвал харамсалтайяа!
Хамгийн ирмэгт нь оччихоод доош харалгүй буцчихвал бас яана!
Ингэж бодсоор би харанхуй ойгоос зүү хайсаар л байна
Итгэл найдвараар зэвсэглээд чийдэнгийн товчлуурыг мөрөөдсөөр явна
No comments:
Post a Comment