Халаасандаа гараа хийгээд буугаа тэр тэмтэрлээ
Хамаг хүчээ гаргаад гохон дээр нь хуруугаа аваачлаа
Бүхнийг эргэцүүлээд тэр хэсэг хугацаанд дуугүй зогсов
Бүрэлгэх гэж буй амиа дахин дахин цэгнэв
Удаан бодсоны эцэст тэр буугаа гаргаж ирлээ
Урагш нэг алхаад өөрийн бие рүүгээ ониллоо
Энэ цагаас хойш тэр өөрийгөө харахыг хүссэнгүй
Ээдрээт түүхээ арилгаад шинээр төрөхийг л эрмэлзэв
Өнгөрснөөс зугтаасан айдаст амьдралаа тэр орхихоор шийджээ
Өөрийгөө үүрд мартаж ондоо хүн болохоор шулууджээ
Уртаар нэг амьсгаа аваад хүйтэн бууны гохыг тэр дарлаа
Утаат дарины үнэр шинэ амьдралыг түүнд бэлэглэлээ
Тас хийсэн буун дуу орчин тойрныг сэрээх шиг болов
Тахиралдаж хуучирсан замаа тэр нэгмөсөн баллуурдав
Хагарсан толины хэлтэрхийнүүд шалан дээр шаагин ойчиход
Хамгаас үнэтэй амьдралаа тэр шинээр нэг мэдрэв
Fascinating 1215 :D
ReplyDeleteWow
ReplyDelete