Хүчтэй бороон дуслаас өөр анир чимээгүй байсан харанхуй гудам хөлийн чимээнд сэрэв. Яаж энд ирсэн, яагаад урагш тэмүүлээд байгаа, хаашаа яваад байгаагаа мэдэхгүй тэрээр гүйх шахан гудмыг уруудан алхана. Ухамсараа хаа нэгтээ орхисон боловч тэр ганцхан зүйлийг л мэдэрч байсан нь айдас байв. Хэн нэгнээс зугтаасан, хэн нэгний авралыг эрсэн, хаа нэгтээ аюулгүй газрыг хайж яваа мэт түүнд санагдаж, түүндээ бас үнэмшнэ. Өөр нэгэн хүн гараад ирээсэй гэсэн бодол нь хоосон булан бүрийн тоогоор мөхөж, хаа нэгтээгээс гэрэл хайсан харц нь түнэр харанхуйд тэнэн алга болно. Удалгүй түүний бие эцэж, толгой нь эргэн, торонд орсон загас мэт итгэл найдвар нь шавхагдав. Нүднийх нь гал нэгэнт унтарч, омголтсон уруулаа чийглэх ч тэнхэлгүй болсон тэрээр эцсийн найдварыг үгүйлэн харанхуй тэнгэр өөд харахад бороон дуслаас өөр юуг ч олсонгүй. Шантралын туйлд хүрсэн тэр өвдөг дээрээ сөхрөн суухад хөлдүү мэт шавар хамгийн хүйтэн мэдрэмжийг төрүүлж, өөр ертөнцийн хаалга чихран нээгдэх дуу чихэнд нь сонсогдов. Заяа тавилантайгаа эвлэрсэн мэт нүдээ тэр зөөлхөн аниад толгойгоо бөхийлгөн үхлийн өмнөх амар амгаланг мэдэрсэн нь богинохон байсан ч удаан өрнөв. Гэтэл хаа нэгтээгээс тэр нэгэн чимээг сонсов. Нүдээ арай ядан нээж завсраар нь нүд гялбам гэрэл гарах хаалгыг тэр олж харлаа. Гэрэл гэгээг мартсан нүд нь биеийг нь захирахад тэр хамаг тэнхээгээ шавхан хөл дээрээ босч өнөөх хаалган дээр тулан ирэв. Зүрх нь амь орсон мэт хүчтэй цохилоход тэрээр салгалсан гараа сунган хаалгыг дэлгэн нээлээ. Хаалганы цаана нэгэн хүн блогтоо юм нэмээд сууж байснаа цөхрөлийн ирмэгт ирсэн хөөрхий түүнийг хараад туслахаар гараа сунгаж, бичиж байсан үгээ дуусгалгүй давхийн босл---------------------
awkward
ReplyDeleteit definitely served its purpose then :)
ReplyDelete