Friday, November 2, 2012

Shall we?

Энэ өглөө хоёулаа аадарт тэнгэрээр хамтдаа зугаалъя
Эрхсийг амрах зуур үүлнээс үүл рүү дүүлэн нисье
Төгсгөлгүй эрх чөлөөний хязгаараас гадна нэг гишгэе
Төгс гоо сайхныг мянган бороон дуслаас хайя

Өдрийг харин хоёулаа солонготой хөөцөлдөн өнгөрөөе
Өнгө өнгөөр нь гулгаад тэнгисийн нөгөө эрэгт хүрье
Дээрээс шарах алтан нарны цацраг бүрийг хамтдаа тоолъё
Дэргэдээс үлээх салхины урсгал болгоныг даган бүжье

Үзэсгэлэнт энэ орой хоёулаа хамгийн өндөр оргилд гаръя
Өнө мөнхийн гэрэл гэгээ нар жаргахыг ажин сууя
Цэцгийн анхилуун үнэрийг хөөж хамгийн гүн агуйд зочлоё
Цэвэр ариуны туйл болсон бурханы уснаас хамтдаа ундаалъя

Одод мишээсэн энэ шөнөтэй гурвуулаа цугтаа ярилцаж хоноё
Одоо цагийг хөлдөөж байгаад ертөнц рүү нэг сайн ширтэе
Огторгуйн цаадах амьдрал өөд хамтдаа дүрвэн одъё
Олныг бодохоо үүрд орхиод далавчаа дэлгэн дээш тэмүүлье