Thursday, October 3, 2013

The Mad Pianist

Солиот төгөлдөр хуурч харанхуй алсад тоглон сууна
Сонор болгоныг гэнэдүүлж аялгуу бүрээ чулуудна
Доош хөөргөж, дээш унагасан эгшиг нь чихэнд зүүгдвэл
Дорой хүлцэнгүй сонсогч нь гэдгээ хэн бүгд ухаарна

Түүний тоглох эгшиг бүр өөрийн гэсэн утгатай
Түүдэг галны дөл мэт хязгааргүй олон хувилбартай
Утгыг нь харин олвол учир битүүлэг эс тохионо
Улам донтон цаашилбал нууцлаг харц таарахаа болино

Гагцхүү тайлж уншихад цагаан толгой шаардлагатай
Ганц үсгээс бүрддэг нь "солиорол" гэсэн дуудлагатай
Галзуу төгөлдөр хуурч зөвхөн энэ үсгээр л туурвидаг
Ганцаараа ч гэсэн тэр үсэг түмэн аялгууг төрүүлдэг