Хэсэгхэн хугацаанд ч гэсэн би эндээс алга болмоор байна
Хэний ч мэдэхгүй өөр нэг ертөнцөд чамайг авч очмоор байна
Хааяа бид зүгээр л тийшээ замхран одох болно
Хязгааргүй огторгуйн төгсгөлөөс ч цааш явах болно
Зовлон жаргалын алийг нь ч би мэдрэхийг хүсэхгүй байна
Зоргоороо дүүлэн нисэж тэнгэрийн заадаст чамтай хамт хүрмээр байна
Заяа тавилангийн жамийг би итгэлтэйеэ сөрөн алхахыг зоридог
Замгүй хоосон газраар чамд жим гарган гишгэхийг би боддог
Гэсэн хэдий боловч бодит байдал мөрөн дээр минь хүчтэй дарна
Гэнэн занг минь баталж өвдөг дээр минь үргэлж сөхрүүлнэ
Гэвч би чиний төлөө түүнд хэзээ ч бууж өгөхгүй ээ
Гал мэт дүрэлзэх тэмүүлэл минь чамайг байхад лав унтрахгүй ээ
Хэний ч мэдэхгүй тэр ертөнцийг би нээх л олно
Хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө би хайж олох л болно
Харин чи минь тэвчээртэй л байж үзээрэй
Хамгийн мууг тохиолдсон ч итгэлээ надаас бүү салгаарай
Wednesday, April 18, 2012
Friday, April 13, 2012
Зоригт жараахайн эмгэнэлт түүх
Эрх чөлөөнөөс өөр юу ч үгүй тэр нэгэн жараахай
Эхлэл болсон тэнгисийн ёроолоо хэзээ ч үл орхино
Дээшээ тэмүүлэн сэлэхийг тэр хичнээн ихээр хүсэвч
Дэгээнд орохоос айж дэмий л өөдөө харна
Сүрэг олон нөхдөө сохороор дагасан тэр жараахай
Сэтгэлийн чин хүслээ хэзээ ч үл биелүүлнэ
Хүсээд хүсээд тэр далайн хөвөөг үзэхгүй
Хөдлөхгүй байгаад байвал мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй
Сэтгэл шулуудан зориг гаргасан өөр нэгэн жараахай
Сэлүүрээ дээш залан урт аялалд гаржээ
Заль мэхэнд хууртагдан өгөөш үмхсэн хөөрхий тэр
Загасчны торон дотор богинохон амьдралаа үджээ
Гэвч тэр жараахай хамгийн баатарлаг нэгэн нь байжээ
Ганцхан байсан мөрөөдлийнхөө төлөө амь биеэ золиосолжээ
Харин бусад жараахай харанхуй ёроолдоо бүгсээр л байна
Хулчгар зандаа дийлдэн аз жаргалыг олоогүй л явна

Monday, April 9, 2012
Өшөө дээшээ
Хоолой хорсгосон өтгөн утаа
Хосгүй өвөрмөц тэр үнэр
Ярвагар найзын зэмлэсэн харц
Яадаг юм гэсэн миний эго
Цийлэгнэн гөлрөх хоёр нүд
Цэнгэлд автсан жаргалтай царай
Хэмнэлт хөгжмийн цоглог аялгуу
Хэзээ ч дуусахааргүй амар амгалан
Зөөлөн үнсэх түүний уруул
Зөрүүлээд тэврэх миний тачаал
Чихэнд наалдсан инээд хөөр
Чангаар цохилох миний зүрх
Урьд амсаагүй их тайвшрал
Ухаан санааны нууц дуулал
Тийм ээ, би өндөрт байна
Тээр дээрээс буумааргүй байна
Хосгүй өвөрмөц тэр үнэр
Ярвагар найзын зэмлэсэн харц
Яадаг юм гэсэн миний эго
Цийлэгнэн гөлрөх хоёр нүд
Цэнгэлд автсан жаргалтай царай
Хэмнэлт хөгжмийн цоглог аялгуу
Хэзээ ч дуусахааргүй амар амгалан
Зөөлөн үнсэх түүний уруул
Зөрүүлээд тэврэх миний тачаал
Чихэнд наалдсан инээд хөөр
Чангаар цохилох миний зүрх
Урьд амсаагүй их тайвшрал
Ухаан санааны нууц дуулал
Тийм ээ, би өндөрт байна
Тээр дээрээс буумааргүй байна
Childhood Express
Алчуур нөмрөөд би "Бэтмэн" гэж орилмоор байна
Арай хийж олсон тоглоомоо ахиад алга хиймээр байна
Шүлсээ гоожуулан гүйгээд эмээгийн шоколадыг олж идмээр байна
Ширэнгэд байгаа сармагчин мэт сандлаас сандал руу үсэрмээр байна
Хүүхэд насандаа би очмоор байна
Хаа байна харин тэр галт тэрэг нь?
Хүмүүс их суух нь ямар хамаа байна
Хүрээд ирээсэй тэр тэнэг вагон нь.

Шат
Хөлөө зөөж ядан шатаар тэр дээш мацна
Хөмхийгөө зуун байж хамаг хүчээр урагшилна
Уйтгар гунигт дарлуулсан нүд нь гэмшлийг л зөвхөн өгүүлнэ
Уртаар санаа алдах бүртээ нулимсаа тэвчин тэнгэр ширтэнэ
Гишгүүр бүрийг тэр эцсийнх байгаасай гэж залбирна
Гэм нүгэлээ наминчилж өөрийгөө ариутгахыг хүснэ
Бурууг зөв болгодог энэ шат төгсгөлгүй мэт санагдах ч
Буруугаа зөвтгөе гэсэн тэр тэмүүлэл юуг ч үл ажрана

Subscribe to:
Posts (Atom)