Friday, April 13, 2012

Зоригт жараахайн эмгэнэлт түүх

Эрх чөлөөнөөс өөр юу ч үгүй тэр нэгэн жараахай
Эхлэл болсон тэнгисийн ёроолоо хэзээ ч үл орхино
Дээшээ тэмүүлэн сэлэхийг тэр хичнээн ихээр хүсэвч
Дэгээнд орохоос айж дэмий л өөдөө харна

Сүрэг олон нөхдөө сохороор дагасан тэр жараахай
Сэтгэлийн чин хүслээ хэзээ ч үл биелүүлнэ
Хүсээд хүсээд тэр далайн хөвөөг үзэхгүй
Хөдлөхгүй байгаад байвал мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй

Сэтгэл шулуудан зориг гаргасан өөр нэгэн жараахай
Сэлүүрээ дээш залан урт аялалд гаржээ
Заль мэхэнд хууртагдан өгөөш үмхсэн хөөрхий тэр
Загасчны торон дотор богинохон амьдралаа үджээ

Гэвч тэр жараахай хамгийн баатарлаг нэгэн нь байжээ
Ганцхан байсан мөрөөдлийнхөө төлөө амь биеэ золиосолжээ
Харин бусад жараахай харанхуй ёроолдоо бүгсээр л байна
Хулчгар зандаа дийлдэн аз жаргалыг олоогүй л явна

2 comments: