Салхитай уралдан давхих морины эзэн толгойгүй
Сарны гэрэлд гялбах сэлэмнийх нь ир өршөөлгүй
Нүгэлтэн бүрийг гэсгээх харанхуйн морьтон энд иржээ
Нүргэлсэн төвөргөөнийх нь дуугаар гэмтэн бүр цочин сэржээ
Ган төмөр илдээ эргүүлэн эрлэгийн цэрэг давхиж байна
Галаар турхирах хүлгээ давирсаар зогсохгүй мэт хурдалж байна
Бурууг үйлдэгч бүхнийг тэр олзоо шүүрэх бүргэд мэт ангуучилна
Буцааж болохгүй гэмт хэргийг нь хар толгойгоор нь ганцхан яллана
Гэмгүйг унтаж байхад гэмтэйн хар дарсан зүүд биеллээ олов
Гэнэнг нойрсох зуур хорон санаатан бүхэн хүзүүнээсээ хагацав
Хамгийн дээд шүүхийн зарлигийг толгойгүй морьтон биелүүлж дууслаа
Харгис боловч шударга илдээ арчилгүй цааш хуйнд нь хийлээ
Нөгөө ертөнцийн хүлэг баатрын явах цаг нэгэнт болжээ
Нүгэлтэн бүрээс булаасан гаслант сүнснүүдтэйгээ хамт буцжээ
Салхитай уралдан давхих морины эзэн толгойгүй
Сарны гэрэлд гялбах сэлэмнийх нь ир өршөөлгүй
like
ReplyDelete