Sunday, July 22, 2012

Үл үзэгдэгч

Нарыг хаасан өндөр давалгаа чулуун цайзыг чиглэн ирлээ
Нарлаг өдөр харанхуйд хувирч, үүлгүй тэнгэрээс бороо асгарлаа
Хөл хөл дээрээ гишгэлэн гүйлдэх хүмүүс зөвхөн бурханыг л дуудна
Хөгшин сүмийн хонхон дуу аврал биш тайвшралыг л бэлэглэнэ

Үерийн хүйтэн ус өөр юуг ч биш харин сүйрлийг л авчрав
Үхлээр далбаагаа хийсэн хөлөг хэнийг ч биш тэднийг л дайрав
Алтан аяганы амсар зуусан нь бүхнийг бүтээгч бурхандаа л ганцхан талархана
Амрагаа үүрд алдсан хэд нь хэний ч хараагүй диваажинд л тэднийгээ төсөөлнө

No comments:

Post a Comment