Гашуун дарстай нөхөрлөсөн хаан ялалтын амтыг найзаасаа асууна
Гартаа барьсан таягаа хараад хананд өлгөөтэй сэлмээ нэг санана
Цагааран бууралтаж дууссан сахал нь уртаас урт түүхийг өгүүлнэ
Цаг харах бүртээ гуниглах царай нь аль хэдийнэ залхсныг батална
Харийн дайсан хэн ч байсан айдас хуруулдаг байсан хоёр нүд нь
Ханан дээрх толь руу харахаас хамгийн ихээр халширдаг болжээ
Ган төмөр хуягаар зэвсэглээд түмэн бээрийг туулсан бие нь
Гадаа нэг гишгээд буцаад ороход алжаадаг болжээ
Эрэлхэг зоригоор хааны титмэнд хүрэхдээ тэр ингэнэ гэж санаагүй
Энэ биеийг нь цаг хугацаа гэгч ийм өрөвдөлтэй болгоно гэж бодсонгүй
Урсан өнгөрөх хором бүр алдарт түүхээс нь бага багаар хумсална
Удаан амьдрах тусмаа ялалтын эзэн биш ярианы бай болон хувирна
Дайны талбарт хорогдоогүй аминдаа хаан бухимдан уурлана
Дахин тулалдаж чадахгүй болсон өөрийн биеэ зандран гомдоллоно
Илдээ тулж насыг барсан бол түүний алдар илүү яруу байх байж
Идээнд баригдсан амаар амьсгалснаас хэд дахин үнэтэй байх байж
wooow
ReplyDelete