Sunday, January 13, 2013

Au revoir!

Өнөөдөр би өөрийнхөө үеийг гомдоосон захидал бичсэн
Өнгөрсөн рүү намайг аваач гээд өргөдөл явуулчихсан
Хар цагаан төсөөллөө өнгөтөөр харахыг л хүсээд тэр шүү дээ
Хамгийн хайртай хоолойгоо хажуунаас нь сонсохыг мөрөөдөөд тэр шүү дээ

Маргааш өглөө хаалгыг минь нэг эрхэм тогших байх
Машиндаа суулгаж авч яваад жаран онд хаячих байх
Тэнд очоод би чам руу захидал заавал бичнээ
Тэр жолоочийн нэрийг өөрийнхөө хаягтай цуг явуулнаа

Араас ирэхдээ чи минь нэг зүйлийг санаарай
Аливаа түүхээ мартаад шинэ хуудастай ирээрэй
Өнгөрсөнд хоёулаа дараагийн болзоондоо явна
Өнгөрсөнд хоёулаа эргэж ирэхгүйгээр үлдэнэ

1 comment: