Хувь тавилан гэж байдаг юм уу
Хэзээ үхэхийг чинь тэр ганцаар мэддэг гэж үү
Хувь заяа гэж үнэн юм уу
Хэнд дурлахыг чинь тэр сонгочихсон юм уу
Амьдралын урт харгуйн
Агшин бүрийг чинь тэр биччихсэн юм уу
Аягүй бол миний ингэж суухыг
Аль хэдийн тэр мэдчихсэн байх аа
Гэвч би түүнд ерөөсөө итгэдэггүй юм
Гэрэлт орчлонд өөрийнхөө эзэн нь гэж боддог юм
Харин чи хувь тавилангийн боол болохоо боль
Хамаг буруугаа ганц түүн рүү чихэхээ зогсоо!
nz min chi mergejle buruu songoj de ^_^
ReplyDelete:)
ReplyDeletemagadgu hamgiin sain n baih shig bn
ReplyDelete