Tuesday, March 27, 2012

Гомдлын мөр

Сэтгэлээсээ л биш бол хайртай гэж бүү чи хэл
Сэвтээж орхивол яана эрх танхил зүрхийг
Үнэнээсээ л биш бол дурлачихлаа гэж бүү чи шивнэ
Өргөсөөр хатгаад яах вэ гэмгүй цайлган сэтгэлийг
Аавын хөөрхөн охины зүрхээр тоглон наадвал
Аяа тэр хамгийн гутамшигт зүйл болно шүү
Ээжийн эрх охины сэтгэлийг гомдоож уйлуулвал
Ээ дээ тэр чинь хамгийн ичгүүрт үйл болно шүү

1 comment: