Tuesday, March 27, 2012

Цэцэг

Цэцгийн дэлбээ хийсэн одоход
Цээжин дотор минь түймэр гарлаа
Удаах дэлбээ нь ховхрон унахад
Ухаан санаа минь самуурч эхэллээ
Харанхуйд замхрах дэлбээн тоогоор
Хатан зүрх минь мэгшин уйллаа
Сүүлчийн ганц дэлбээг тасрахад
Сэтгэл минь жаданд нэвт сүлбүүллээ
Ганц л олдох нандин тэр цэцгийг
Гараасаа би мэдэлгүй алджээ
Дахиж заяахгүй тэр л нэг цэцгийг
Даанч би хайрлаж чадсангүй
Одоо би орь ганцаар үлдлээ
Орчин тойрныг минь абсурдын манан бүрхлээ
Ингээд би харууслын тэнгист живдэг юм байж
Эргэн эргэн харсаар хамгийн гүнд нь шигддэг юм байж.

3 comments:

  1. абсурдын манан

    ReplyDelete
  2. http://www.youtube.com/watch?v=oHO6pbjQ9ec
    ene duu chihend sonstoh shig_ ****

    ReplyDelete