Tuesday, March 27, 2012

Хулгайч

Цаг хугацаа чи надаас үргэлж хулгайлдаг
Цаг мөч хором бүрийг минь надаас булаадаг
Баярт мөчийг минь богиносгодог мэт санагддаг
Уйтгарт өдрийг минь харин уртасгадаг мэт бодогддог
Гэвч чи магадгүй хамгийн шударга шүүх байх
Гэрэлтэй, харанхуй хором мөчүүд бүгд чамд ижилхэн байх
Тиймдээ ч чи яг л тэг дунд нь зогсож чаддаг байх
Тийм л учраас би чамайг цагдаад барьж өгөхгүй.

No comments:

Post a Comment