Ганцхан хараад дурлаж болдгийг зүрх минь сая мэдлээ
Гараас чинь хөтлөөд зугаалж байна гэж зүүдлэн би сэрлээ
Үзэсгэлэн гоо чинь намайг ээлжит золиосоо болгожээ
Өр зүрх минь нэгэнт чиний боол болон хоцорчээ
Ойртож очоод сэтгэлээ илчлэх зориг надад хүрээгүй
Олны нүдийг булаасан чи ч намайг анзаараагүй
Дахиад нэг учраасай гэж сэтгэл минь чимээгүй хүлээнэ
Даанч миний энэ шаналалыг чи минь үл сонсоно
Нэрийг чинь ч мэдэхгүй би гэнэн сэтгэлээр чамайг эрнэ
Инээмсэглэлийг чинь дахин нэг харах гэж харцаараа би хайна
Харин чи хаа нэгтээ гоо үзэсгэлэнгээр цацарч
Хайж яваа хүн байгаа гэдгийг мэдэх ч үгүй яваа.

ahiad uchirnaa amjilt
ReplyDeleteХайж яваа хүн байгаа гэдгийг мэдэх ч үгүй яваа gaihaltai
ReplyDelete