Monday, March 26, 2012

Нойроо чамаар

Шөнө хэдий харанхуй ч саран авхай зочилжээ
Унтахыг хичнээн хүсэвч нойр минь зугтан оджээ
Чимээ аниргүйн хуурамч аялгуу чихэнд минь одоо эгшиглэж байна
Чин сэтгэлийнхээ хаалгыг би энэ л мөчид онгойлгож байна
Аз жаргал, инээд баясал тэнд бүгд бий
Атаа хорсол, уур бухимдал ч бас бий
Хайр дурлал, халуун сэтгэл тэнд бүгд бий
Уйтгар гуниг, гэмшил харуусал ч бас бий
Холдон явсан нойрны минь оронд харин
Хонгор чи минь инээмсэглэн сууж байх юм
Хэзээ ч буцаахгүйгаар солино гэвэл
Хайрт чамайгаа би сонгоно оо.

2 comments:

  1. When i first read this, i thought about one possible drug side effect. And second time, i thought one deep meaning of l... (i don't like to say that word)
    Anyways, i like all these stuff, mate.

    ReplyDelete